14954 иргэнд газар өмчлүүлнэ
Иргэдэд газар өмчлүүлэх ажил ирэх сарын нэгнээс эхлэн дараах таван байршилд явагдана.
6
Үүнд:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуу ам 909 иргэнд
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам 4189 иргэнд
- Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой орчимд 869 иргэнд
- Багануур дүүргийн 4 Тариан булагийн 1-р хэсэг 7504 иргэнд
- Багахангай дүүргийн 2 бор үзүүр 1483 иргэнд
5
Энэ удаа нийтдээ 1524 га газрыг 14954 иргэнд өмчлүүлэх юм байна. Ингэхдээ 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн иргэн болсон шаардлага тавих аж. Цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон иргэд тухайн газрын харьяа дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргаснаар газар өмчлөх эрхтэй болно.
6
Үүнээс гадна нийслэлийн иргэдэд зуслангийн бүсэд газар өмчлүүлэх аж. Эхний ээлжинд Жигжидээс бусад дөрвөн зусланд газар өмчлүүлэхээр болжээ.
5
- Сүхбаатар дүүрэг 25-р хороо, Ар хустай зуслан 366 га 1478 хашаа
- Сүхбаатар дүүрэг 20-р хороо, Цээнэ зуслан 173 га 666 хашаа
- Сүхбаатар дүүрэг 20-р хороо Цолмон зуслан 391 га 715 хашаа
- Чингэлтэй дүүрэг 19 Жигжид зуслан 219 га 2036 хашаа
- Чингэлтэй дүүрэг 19 Яргайт зуслан 265 га 1313 хашаа зэргээр нийт 1414 га, 6186 хашаа газрыг өмчлүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ