"Алтаргана" наадамд оролцогчид 11 төрлөөр өрсөлдөж байна

img

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Буриад түмний урлаг, спортын “Алтаргана 2014″ наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд их насны хурдан морины уралдаанаар эхэлсэн байна.

a

Их насны морьд барианд орж ирсний дараа “Алтаргана” наадам албан ёсны нээлтээс хийж, нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

a

Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх уг наадмын үеэр олон сонирхолтой үйл явдал, уралдаан тэмцээнүүд зохиогдох юм. Тухайлбал, “Буриадын нэг өдөр” нэрийн дор буриадын ардын аман зохиол, үлгэр тууль, ерөөлч магтаалч нарын дунд уралдаан зохиогдох, орчин үеийн дууны уралдаан, гар урлалын үзэсгэлэн, худалдаа гарч байгаа юм байна. Мөн хурдан морьдын уралдаан, буриад үндэсний бөхийн барилдаан зэрэг нийт 13 төрлөөр авхаалж самбаа хурд хүчээ сорьж, түүх соёлоо танилцуулан наадамлах ажээ. Энэхүү наадамд Монгол улсын өнцөг булан бүрт суугаа буриад зон олон, ОХУ, БНХАУ –д амьдардаг буриад үндэстнүүд оролцож байгаа ба өнөөдөр 11 төрлийн тэмцээн уралдаан эхэлсэн бөгөөд дүнгээ гаргаад явах юм байна.

й

Дашрамд дуулгахад, 1994  онд буриад зоны өв уламжлал, ёс заншил, соёл спорт  урлагийн нууцыг өвлүүлэн хадгалж, уламжлуулан шинэчлэх зорилгоор анх зохион байгуулж байсан “Алтаргана” наадам өнгөрсөн 20 жилийн хугацаанд 11 удаа зохиогдсоны гурав нь манай улсад болж байжээ.

a

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
наадмын зурагнуудыг оруулаарай
2014-07-18