Д.Дорлигжав Орост уригдлаа
Ирэх сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас Ази Европын 20 орны прокурорын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хэлэлцэх олон улсын бага хурал зохион байгуулагдах аж. Энэхүү олон улсын бага хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорыг оролцохыг урьсан урилгыг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт гардуулан өгчээ. Ерөнхий Прокурор Д.Дорлигжав урилгыг хүлээн авч, ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газраас зохион байгуулан хийх гэж байгаа энэхүү олон улсын бага хурал нь чухал сэдэв, чиглэлээр болох гэж байгааг тэмдэглэн хэлж, тус бага хуралд оролцохоо илэрхийлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ