Улаанбаатарт 16 хэм дулаан

img

Өнөөдөр говь талын нутгаар халуун салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

h

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ