Сум дундын 29 дүгээр шүүх шилдэгээр шалгарчээ

img

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас шүүхийн байр, шүүхийн эзэмшлийн талбайг цэцэрлэгжүүлэх зорилгоор "Эрүүл ногоон орчин" аяныг зохион байгуулжээ.

а

Хоёр сар гаруй хугацаанд зохион байгуулагдсан тус аянд нийт шүүхүүд гадна, дотно орчиндоо цэцэг, зүлэг, мод тарьж идэвх санаачилгатай оролцсон байна. Аянд оролцсон 23 шүүхээс гадна талбай болон өрөө тасалгаанд шинээр цэцэг, мод, зүлэг тарьж, суулгасан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн болон шинээр хэрэгжүүлсэн ажлуудыг нь харгалзан тавыг шалгаруулжээ.

а

"Эрүүл ногоон орчин" аяны шилдгээр Сум дундын 29 дүгээр шүүхийн тамгын газар шалгарсан бол Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 14 дүгээр шүүхүүдийн тамгын газар хоёрдугаар байрт оржээ. Харин Давж заалдах шатны есдүгээр шүүхийн тамгын газар, Сум дундын 15 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны III шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны III дугаар шүүхүүдийн тамгын газар8 Сум дундын II шүүх, Захиргааны хэргийн анхан шатны II дугаар шүүхийн тамгын газар удаалжээ. Эхний гурван байр шалгарсан шүүхүүдийн тамгын газарт 400 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ