Шинэ шүүгчид номын дуу сонсож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 07-ны өдөр нэр бүхий 46 хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон.
а
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэдэнд зориулсан “Шинэ шүүгчийн сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчдэд Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог, шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, шүүхийн хэрэглээний програм зэрэг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл мэдлэг олгох. Салбар эрх зүй тус бүрээр үндсэн болон процессын онцлогийг тодорхойлсон суурь мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдсэн сургалт юм.
а
Сургалтын сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн ХЗС, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач, шүүгчид ажиллаж байна. Сургалт энэ сарын 16-аас эхэлсэн ба ирэх мягмар гаригийг дуустал үргэлжлэх юм.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ