Худалдаа арилжаа хийхэд сайн өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 20. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 24. Гоё хүүхэн одтой, 6 цагаан мэнгэтэй хар луу өдөр.

й

Адъяа гараг. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

й

Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу.

й

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ