Сүхбаатарчууд донорын эгнээнд нэгдэнэ

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ”өдөрлөг зохион байгуулж албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдэнэ. Өдөрлөг энэ сарын 23,24-ний өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдах аж. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ЗДТГ, дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын албаны ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриалсан байна. й Донорын эгнээнд нэгдэхийг хүссэн бол та 17-60 настай, 45 дээш кг жинтэй, одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болох аж.  Нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар гурван хүний алтан амийг авардаг. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий-цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан ,аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаардаг тул энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. й Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ