Аймгийн цолтон наймаар нэмэгджээ

img

Архангай аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглосон байна. Үүнээс тав давж аймгийн начин цолын болзлыг Тариат сумын харъяат О.Барбаатар, Чулуут сумын харъяат Л.Бат-Амгалан, Хангай сумын харъяат Б.Мөнхтулга, Батцэнгэл сумын харъяат Б.Эрдэнэ-Очир нар хангажээ. Харин аймгийн Харцага цолны болзлыг Цэнхэр сумын бөх Ц.Цогт-Эрдэнэ, Чулуут сумын харъяат П.Жавхлантөгс нар хангасан байна.

й

Тус аймгийн баяр наадамд долоо давж заан цолны эзнээр Цэнхэр сумын харъяат Б.Баатарсүрэн тодорчээ. Энэ жилийн бөхийн барилдааныг өнгөлж, хурд хүч, уран мэхээрээ онцгойрон аймгийн арслан цолыг Хашаат сумын харъяат Б.Мөнх-Эрдэнэ хүртсэн аж.

й

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн Тариат сумын харъяат Алдар спорт хорооны бөх Найдангийн Адъяабат улсын баяр наадамд тав давж улсын начин цолны болзол хангажээ. Мөн Хүй долоон худагт уламжлал болгон зохиогддог уяачдын наадамд 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харъяат аймгийн арслан П.Бадарч түрүүлсэн байна.

й

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arnkhain khun:
luivriin naadma auzeegui bolohkoor umuurch bgaa baikhdaa
2014-07-21
hangai:
yag unen amaa tat amaa tat
2014-07-21
boogii:
arhangai aimag huvisgalaas hoish 90 garui jil hamgiin olon ulsiin tsolton toron garsan 4 avarga 14 arslan 5 garid 35 zaan 10 hartsaga 60 garui nachin toron garsan . ene deer bichsen goviin huvalz amaa tataarai.
2014-07-21
uzegch:
arkhangain naadam hugiin yum bolson sh dee. 2 4 - iin davaanii onooltiig ni shalgaval ter erembe ene ter bol aliigaa aldsan shvdee. tumnii bayar tsengel bish hogiin luivar bulhai ichmeer
2014-07-20