
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-24-ний өдрүүдэд арлын Япон Улсад ажлын айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хэлэлцээ хийж, дүнгээр нь хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах аж.
a
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавина.
s
Монгол, Японы Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм.
a
Түүнчлэн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран "Бизнес нетворкинг" арга хэмжээг зохион байгуулах ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ