Увс аймагт "Төв азийн экосистем” олон улсын хурал болов
Монгол Улсын БОНХЯ, Дэлхийн өв Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран “Төв Азийн экосистем: судалгаа, хамгаалал, зохистой ашиглаль" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний XII бага хурлыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулсан аж.
й
“Төв Азын экосистем” хурлын хүрээнд Увс нуур судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, нээлтэд УИХ гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Ганболд зэрэг холбогдох албаны хүмүүсийн хамт уг хуралд оролцсон байна.
й
Дашрамд дуулгахад, Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг гэнэ. Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг заагладаг ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ