Хүлээсийг тайлах “Tiger Street Football-2014”
Гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох Tiger Street Football эргэн ирлээ. Энэ жилийн Tiger Street Football-2014 тэмцээн нь Сингапур, Камбож, Монгол гэсэн гурван улсыг дамнан зохион байгуулагдах юм. Ингэхдээ тоглолтын дүрэмд оруулах хамгийн шилдэг саналыг сонгон, тэмцээн бүрийн өмнө олонд зарлах юм байна. Tiger Street Football-2014 тэмцээнд Азийн гурван улсаас тус бүр шилдэг 2 баг, Австралийн 1 баг оролцоно. Мөн Tiger Street Football-2013 тэмцээний аварга, Вьетнамын Dat Vinh Tien баг өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр нийтдээ найман баг тэргүүн байрын супер шагнал болох 40.000 aм.долларын төлөө өрсөлдөх юм. Тэмцээний эхний тоглолт ирэх наймдугаар сарын 9-нд Камбожид болох бол хоёр дахь тэмцээн мөн сарын 23-нд Монголд болно. Харин аваргыг тодруулах төгсгөлийн шатны тэмцээн есдүгээр сарын 6-ны өдөр Сингапурт болж, аваргыг тодруулах юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн Tiger Street Football-ийг урьд урьдын жилүүдийнхээс илүү онцлог болгохоор ажиллаж, “Бид хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоомыг хүлээснээс тайлан илүү сонирхолтой, илүү үзүүштэй болгохоор зорьж байна” гэдгээ мэдэгдсэн билээ.
6
Гэнэтийн бэлэг нь Деко
6
Энэ жилийн Tiger Street Football тэмцээний гол сюрприз нь алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Деко байх нь. Тэрбээр Португалийн багийг 75 удаа удирдан тоглож, Европын Хөлбөмбөгийн Холбооны Аврагуудын Лигт FC Porto, Barcelona гэсэн багуудад тоглон ялалт байгуулж байв. Хамгийн шилдэг гоол хийх боломжит агшинг үүсгэдэг хагас хамгаалагчаар шалгарч байсныг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Деко хөлбөмбөг сонирхогчдын хүсэлтээр Tiger Street Football-2014 тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Деко хэлэхдээ “Хөлбөмбөг бол яахын аргагүй гайхамшигтай тоглоом. Гэхдээ заримдаа хэтэрхий олон дүрэм, хамгаалсан тактик энэ спортын хүлчихдэг. Хэн 0-0 болж тэнцэж дуусдаг уйтгартай тоглолт үзэхийг хүсэх билээ. Би хөлбөмбөгийн фенүүдийн хамт энэ гайхалтай спортыг урьд өмнө нь байгаагүй сонирхолтой үзүүштэй болгомоор байна. Бидэнд үүнийг бодит зүйл болгох боломж олгож байгаа Tiger брэндэд би маш их талархаж байна” хэмээн өөрийн бодлоо хуваалцсан юм. Деко өөр дүрэм, тактикаар тэмцээнийг зохион байгуулж, Азийн хөлбөмбөг сонирхогчдын овсгоо самбаа, хурд хүч, шинэ зүйлд дасан зохицох чадварыг шалгах гэнэ лээ.
6
Азтан
6
Tiger Street Football-ийг сонирхолтой болгож тоглоомын дүрэмд хөлбөмбөг сонирхогч та бүхний санал ч чухал. www.uncagefootball.com гэх сайтаар зочилж, хөлбөмбөг хэмээх спортын талаар чөлөөтэй ярилцахаас гадна Tiger Street Football-ийг дүрэмд өөрийн санаа оноогоо нэмэрлэж болно. Ингэх бүртээ оноо цуглуулах бөгөөд хамгийн өндөр оноо авсан хүмүүс “Декотой тусгайлан уулзаж өдрийн зоог барих эрх”-ийн эзэн болох аж. Деко манай улсад ирж, ирэх сарын 23-нд болох тоглолтод өөрийн биеэр оролцох үеэр азтанд энэ боломжийг олгох юм. Мөн Деко тэмцээний турш хамт байж, шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг өөрөө шалгаруулах юм.
6
Tiger Street Football – 2014 тэмцээнийг албан ёсны түншээр FOX суваг ажиллаж, шууд дамжуулах аж. Мөн www.uncagefootball.com Tiger Street Football-ийн албан ёсны видео бичлэгүүд үзэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ