Шатрын холбооныхон жийлцэж эхлэв үү
Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан шүүгч Г.Алтан-Очтой хуйвалдан олон улсын хэмжээний залилан хийсэн. Тиймээс тэднийг Дэлхийн шатрын холбооноос шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг мэдээллийн мөрөөр Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхантай холбогдож, тодруулахад "Тийм зүйл байхгүй. Ямар залилан хийсэн гэдгийг нь мэдээлэл тараасан хүмүүсээс асуу. Шатрын холбооны удирдлагыг авах гэсэн хүмүүсийн явуургүй үйлдэл" гэсэн тайлбарыг өглөө. Мөн тэрбээр энэ мэдээллийг "Урамтай шатар" холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс тараасан гэдгийг хэлээд албан тушаал хөөцөлдсөн хүний үгнээс илүү чухал ажилтай, завгүй яваагаа дуулгав.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ