Монголын шигшээ эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

img

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр 13:00 цагт Умард Марианы арлуудын шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ. Манай шигшээ багийнхан ирэх лхагва гаригт талбайн эзэн Гуам, энэ сарын 25-нд Макао улсын шигшээ багтай тоглоно.Тэд ирэх онд БНХАУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт Гуам улсад очсон юм. Нэгдүгээр шатаас  шалгарсан нэг баг энэ оны арваннэгдүгээр сарын 11-18-нд БНАСАУ, Хонгконг, Тайванийн шигшээ багтай тоглож, ялагч нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ