Я.Санжмятав, Ц.Баярсайхан нар орон нутагт ажиллаж байна
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай, Булган аймагт ажиллаж байна. Тэрбээр аймгийн төвүүдэд баригдах 1000 айлын орон сууц хөтөлбөр болон инженерийн шугам сүлжээний ажлын явц болон “Шинэ сум” төслийн хэрэгжилттэй танилцах аж.
2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр 16 сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дулаан хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, цэвэр усны эх үүсвэр, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх юм. Өвөрхангай аймгийн Богд, Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдсан байна.
Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиуд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцахаар орон нутгийг зорьжээ. Тэрбээр Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудад тус бүр ажиллаад маргааш Дундговь аймагт ажиллах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ