Эрүүгийн хэрэг 9.4 хувиар өсчээ
2014-07-21

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 оны эхний хагас жилийн Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгийн талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

g

Монгол Улсын шүүх оны эхний хагас жилийн байдлаар анхан шатны журмаар эрүүгийн 3407 хэрэг, иргэний 16007 хэрэг, захиргааны 554 хэрэг, нийт 19968 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2044 хэргээр буюу дунджаар 9.3 хувиар буурсан үзүүлэлт гэж мэдээллээ.

Шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9.4 хувиар, захиргааны хэрэг 2.7 хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 12.8 хувиар буурчээ.

h

Давж заалдах шатны шүүх оны эхний хагас жилд эрүүгийн 1083 хэрэг, иргэний 976 хэрэг, захиргааны 435 хэрэг, нийт 2494 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 286 хэргээр буюу 12.9 хувиар өссөн аж.  Харин Шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 8.5 хувиар буурсан бол иргэний хэрэг 7.7 хувиар, захиргааны хэрэг 43 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

f

Хяналтын шатны шүүх хуралдаанаар эрүүгийн 320 хэрэг, иргэний 481 хэрэг, захиргааны 184 хэрэг, нийт 985 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулбал 63 хэргээр буюу 6 хувиар буурсан хэдий ч шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны эхний хагас жилээс 20.4 хувиар, иргэний хэрэг 1.2 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар өсчээ.

h

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин