100 айлын замыг нээлээ
“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилсэн 100 айлын уулзварыг өнөөдөр нээлээ. Бүх чиглэлдээ гэрлэн дохиогоор нэвтрэх боломжтой дөрвөн замыг уулзвар болгон өөрчилсөн ажлыг “Ростов” ХХК-ийн зураг төслөөр “Паблик роуд” ХХК хийж гүйцэтгэжээ. Нийт 1.5 тэрбум төгрөгөөр бүтсэн бүтээн байгуулалтын ажилд 167 метр ус зайлуулах шугам хоолойн шинэчлэл багтжээ. Мөн 12105 ам метр талбайд хучилт хийж, 3564 ам метр талбайд явган зорчигчдын зам тавин, 21 ширхэг мод тарьж, 490.5 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, гэрэлтүүлэг гэрлэн дохиог шинээр суурилуулжээ.
ө
В.Бат
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ