Бид тэдэнтэй... Монгол Улс

img

Монголын гадаад бодлого ерөөс ойлгомжгүй. Асуудлыг шийдэхэд бэрхтэй хэмээсний цаад утга учир нь бидний язгуур үзэл баримтлал хэчнээн бат бөх байсныг харуулна.  Өнөө ч тийм байна. Бид цөмийн бүсгүй анхны улс орон. Заавал цөмийн бүстэй болгох гээд байгаа нь өөрт ашигтай бүхний сонирхол. Түүнд автагдагдаад гудамжийг хагаслан орилж байгаа нь бидний мэдлэгийн цар хүрээ. Бид хамтдаа олзворлосон. Харин бид боловсруулаагүй. Боловсруулсан гээд байгаагаа гадагш гаргаагүй. Ардын нэрээр гул баригсад. Одоо хэлж ярих цаг болсон. Түмэн бухимдаад байна шүү дээ. Ядаж гэгээ татуулах үг байна уу. Ууртай ард түмнийг тайвшруулан хошгируулах арга мэх тэдэнд бий.

а

-Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Монгол Улс төвийг сахигч орны хувьд нийслэл хотдоо Хойд Солонгос, АНУ-ын уулзалт зохион байгуулсан юм. Тэрхүү уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хариуцдаг өндөр албан тушаалтнууд АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байсан туршлагатай хоёр ахмад дипломатчтай уулзан 2009 оноос бүрмөсөн зогссон Зургаан талт яриа хэлэлцээг дахин сэргээх талаар санал бодлоо солилцсон билээ. Ер нь Улаанбаатар Пхеньяныг сөргөлдөгч талуудтайгаа хэвийн харилцаатай болоход нь, эдийн засгийн шинэчлэл явуулахад нь дэмжлэг үзүүлэх тал дээр нэлээд идэвх чармайлт гаргасаар ирсэн юм. Ингэснээр Монгол Улс Пхеньяны байр суурийг өөрчлөх хоёрдогч стратегийг гаргаж ирэн Хойд Солонгосын талаархи бодлогодоо бүтэлгүйтсэн АНУ-д шинэ боломж олгож байна гэлтэй. ЗХУ-ын дагуул байсан Монгол нь Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёрдахь улс бөгөөд Солонгосын дайны үеэр эцэг эхээ алдан өнчирсөн 200 гаруй хүүхдийг авч өсгөн хүмүүжүүлсэн юм. Тус улс ардчилсан өөрчлөлт хийснийхээ дараа ч буяны үйлсээ үргэлжлүүлэн Хойд Солонгосын хүнд хэцүү 1990-ээд онд чадлынхаа хэрээр хүнсний тусламж үзүүлж байлаа. Коммунист номлолоос татгалзсаны дараа Монгол Улс Өмнөд Солонгостой дотносох болсноор Улаанбаатар, Пхеньяны харилцаа бага зэрэг царцсан ч Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Нам Сүн Пак 2002 онд Монголд айлчилснаар 14 жил тасарсан өндөр хэмжээний уулзалт дахин сэргэсэн билээ.

ө

Энэ жилийн эхээр тус улс Япон Хойд Солонгосын зөрчилдөөнийг арилгах тал дээр идэвхтэй ажиллан хоёр талын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ оны гуравдугаар сард 13 настайдаа Хойд Солонгосын тагнуулчдад олзлогдсон япон эмэгтэй олон жилийн дараа Монголд эцэг эхтэйгээ дахин уулзсан юм. Үүний сацуу Улаанбаатар аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах замаар Хойд Солонгосын доройтсон эдийн засгийг сэргээхэд хүчин чармайлт гаргаж буй. Хэдийгээр хүний эрхийг хамгаалагчид тэдгээр хүчин чармайлтыг Хойд Солонгост Ким Чен Уны байр суурийг бэхжүүлэхээс өөр зүйлд хүргэхгүй гэж шүүмжилж байгаа ч Пхеньяны эсрэг сүүлийн 50 жилд авсан хориг арга хэмжээ энэхүү ганцаардсан “Даяанч вант улс”-ыг сөгдүүлээгүйг бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний эрхийг ноцтой зөрчин өөрсдийн иргэдийнхээ эсрэг харгис бодлого явуулдаг энэ улсын эсрэг ямар ч хориг арга хэмжээ аваад тодорхой ямар нэг үр дүнд хүрнэ гэдэг маш их эргэлзээтэй гэдгийг цаг хугацаа хэдийнэ харуулсан гэжээ. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жилийн аравдугаар сард ганцаардмал энэ улсад айлчлан уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлэхийг зорьжээ. Тэрээр Ким Ир Сений нэрэмжит их сургуульд урьд өмнө хэний ч хэлж байгаагүй эрх чөлөө, хууль эрх зүй, хүний эрхийн талаар үг хэлж чадсан билээ. Тэрээр мөн Монголын шилжилтийн загварыг хэрэгжүүлэхийг уриалж, Пхеньян ард түмэндээ эрх чөлөө олгох бүрэн боломжтойг өөрийн орны туршлагыг жишээ болгон харуулсан юм. Тун эмзэг сэдэв хөндөж ярьсан тул түүнд нэг ч профессор, оюутан асуулт тавиагүй. Гэхдээ түүнийг индрээс буухад алга ташилт нэлээд удаан үргэлжилсэн юм. Түүний айлчлал зөвхөн энэ хэлсэн үгээр нь хязгаарлагдаагүй, хоёр тал хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулжээ. Ц.Элбэгдорж хоёр орон худалдаа, соёлын харилцаагаа идэвхжүүлж Орос, Хятадаас хэт их хамааралтай байдлаа зөөлрүүлэхийг хүсчээ. Зарим шинжээчдийн тэмдэглэснээр, далайд гарцгүй Монгол Пхеньянтай дотносон далайн боомтуудыг нь хамтран ашиглаж байгалийн баялгаа Азийн бусад оронд хүргэн дэлхийн зах зээл дээр гаргахыг эрмэлзэж байгаа аж.

ө

Улаанбаатар Кремлийг ятган алс дорнодын төмөр замаа Хойд Солонгосын Райжин боомт хүртэл тавихыг хүсч байгаа юм. Тэгвэл Монгол Улс Оросоор дамжин Хойд Солонгостой холбогдох боломж нэгдэх ажээ. Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ун Солонгосын хойгт тогтвортой байдлыг бий болгох гэсэн Монголын санаачилгыг үл ойшоож байгаа ч тус улс Хойд Солонгосын эдийн засагт өөрийн гэсэн байр суурьтай болохыг эрмэлзсээр байна.

а

Монголын уул уурхайн салбар эдийн засгаа хурдтай өөд татаж байгаа бөгөөд “Economist” сэтгүүлийн мэдээлснээр, өнгөрсөн жилд л гэхэд ДНБ нь 11.7 хувиар өсчээ. Харин НҮБ-ын зүгээс хориг арга хэмжээтэй Хойд Солонгос Индонез, Монгол зэрэг өсөн дэвжиж буй улс орнуудтай худалдаа хийн хөрөнгө оруулалт татан эдийн засгаа шинэчлэхийг зорих болсон билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Монголын “HBOil” компани Хойд Солонгосын нефть боловсруулах “Сунгри” үйлдвэрийн хувьцааны 20 хувийг худалдан авчээ. “HBOil” компани Хойд Солонгосын төрийн өмчит энэ үйлдвэрт түүхий газрын тос боловсруулаад бэлэн бүтээгдэхүүнийг Монгол руу нийлүүлэх юм. Дээр нь хоёр тал Монголын барилга, үйлдвэрийн салбарт таван мянган солонгос ажилчдыг ажиллуулах тухай гэрээг үзэглэжээ. Үүний дагуу өдгөө Монголд 1700 орчим Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрлөх болсон аж. Ийнхүү, Хойд Солонгосын эдийн засагт байр сууриа бэхжүүлэн дипломат бодлоготойгоо хоршуулснаар Монгол Улс Ким Чен Уны бодлогод нөлөөлөх боломжтой болох магадлалтай.

а

Монгол Улс хоёр Солонгосын аль алины итгэлийг олж олон улсын тавцанд Солонгосын асуудлын зуучлагч болж чадахаа харуулж байна. Тэгээд ч Монгол ч, Солонгос ч тус бүс нутаг дахь Орос, Хятадын ноёрхлын сиймхийгээр манёврлах орон зай хайдаг. Монгол Улс хоёр их хөрштэйгөө эдийн засаг, цэрэг зэвсэг, улс төрийн талбарт тэнцвэртэй бодлого явуулсаар ирсэн төдийгүй алдарт гуравдагч хөршийн тухай гадаад бодлогынхоо ачаар хаа хол АНУ зэрэг томоохон орнуудын тус бүс нутаг дахь ашиг сонирхлын хүрээнд ч багтаж байгаа билээ. Иймээс ч Солонгосын хойгийн асуудалд том гүрнүүдийн дунд зуучлагч хамгийн тохиромжтой улс нь Монгол гэж дүгнэж болмоор.

ө

Н.Бадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123456:
ардчилал бичсэн нь: /202.179.23.119/ 2014/07/22 11:14:45 монгол улсын ерөнхийлөгч гадаад улсад айлчлал хийхдээ монголын ардчилал гэж их ярьж зөвхөн өөрийгөө рекламдаж явах юм.үнэндээ монгол улс ардчиллын замаар яваад байнауу дампуурлын замаар яваад байнауу.хорин таван жил ардчиллын замаар явлаа.энэ хугацаанд хадаасаа ч хийж чаддаггүй авилга хээл хахуульд идэгдсэн зөвлөлт холбоот улсын дагуул улсаас хядатын дагуул улс болон хувирсан улс болсон.дэлхийн хоёрдугаар дайны дараа 13 жилийн дотор баруун герман эдиин засгаараа европын тэргүүлэгч орнуудын нэг бол байлаа.япон улс дайны дараа эдийн засаг нь бүрэн сүйрсэн ч 15 жилийн дотор эдийн засгаараа азийн тэргүүлэгч улс болсон байлаа.харин монгол улсад элбэгдоржийн ардчилал ялаад 25 жил болсон ч улам дордож дампуурсан улс болж хувирч байнадаа.25 жилийн өмнө элбэгдорж юу юу гэж ярьж гарч ирснээ эргэн сандаг боловуу.ардчилал гэдэг үгийг албан тушаал,өөрийн ашиг сонирхолыг ахиулах хэрэгсэл болгож явдаг элбэгдорж мэтийн хүмүүст хэзээ нэгэн цагт хариуцлага ирнээ.
2014-07-23
оллоротр:
эхэнд нь бас еерийнхее бичсэн боловсрол найруулга егуулбэр муутай юм бичижээ узэл бодолоо хуний хеделмер дээр наах нь еревдмеер харагдаж байна бадамаа
2014-07-23
holoos :
hollandin sydlaach uunig bichsen yumaa olon ulsad ene niitlelliig unduruur unelsen bna lee bidni hiij chadaj bui gants ajil gadaad hariltsaani tal deer enkhbayar elbegdorj 2 uneheer mundag baigaag bi helmeer bna badamaa chi bichsen huniih n yadaj neriig tawichih bas shuud orchuulgiig n huulj bichsen bna orchuulga hiisen hunii hudulmuriig bas unelmeersen
2014-07-23
holoos :
hollandin sydlaach uunig bichsen yumaa olon ulsad ene niitlelliig unduruur unelsen bna lee bidni hiij chadaj bui gants ajil gadaad hariltsaani tal deer enkhbayar elbegdorj 2 uneheer mundag baigaag bi helmeer bna badamaa chi bichsen huniih n yadaj neriig tawichih bas shuud orchuulgiig n huulj bichsen bna orchuulga hiisen hunii hudulmuriig bas unelmeersen
2014-07-23
12369:
ene chin orchuulgiin material shu dee badam ta ooroo bichsen met tavihaa bolioch, oor site -d bna lee sh dee
2014-07-22
жигжид:
хойд солонгос манай ардчилсан еронхийлогчийг тоохгуй ээ. тэрийгээ ч ойлгуулсан. америкийн сагсан бомбогчийг манай ээбийгээс илууд узсэн дээ. тэр ноен манайд яаж хандана, бид бас тэгж хандах естой бусуу
2014-07-22
жигжид:
хойд солонгос манай ардчилсан еронхийлогчийг тоохгуй ээ. тэрийгээ ч ойлгуулсан. америкийн сагсан бомбогчийг манай ээбийгээс илууд узсэн дээ. тэр ноен манайд яаж хандана, бид бас тэгж хандах естой бусуу
2014-07-22
unen:
unendee 2 talaas mangasuud dobtolood l.. mongolchuud bid oorsdiigoo golj l baigaa boloxoos uxaantai ard tumen l dee, ter shanxain xolboond xezee ch buu els, bid dundiig barix ni xamgiin zob bodlog
2014-07-22
ардчилал:
монгол улсын ерөнхийлөгч гадаад улсад айлчлал хийхдээ монголын ардчилал гэж их ярьж зөвхөн өөрийгөө рекламдаж явах юм.үнэндээ монгол улс ардчиллын замаар яваад байнауу дампуурлын замаар яваад байнауу.хорин таван жил ардчиллын замаар явлаа.энэ хугацаанд хадаасаа ч хийж чаддаггүй авилга хээл хахуульд идэгдсэн зөвлөлт холбоот улсын дагуул улсаас хядатын дагуул улс болон хувирсан улс болсон.дэлхийн хоёрдугаар дайны дараа 13 жилийн дотор баруун герман эдиин засгаараа европын тэргүүлэгч орнуудын нэг бол байлаа.япон улс дайны дараа эдийн засаг нь бүрэн сүйрсэн ч 15 жилийн дотор эдийн засгаараа азийн тэргүүлэгч улс болсон байлаа.харин монгол улсад элбэгдоржийн ардчилал ялаад 25 жил болсон ч улам дордож дампуурсан улс болж хувирч байнадаа.25 жилийн өмнө элбэгдорж юу юу гэж ярьж гарч ирснээ эргэн сандаг боловуу.ардчилал гэдэг үгийг албан тушаал,өөрийн ашиг сонирхолыг ахиулах хэрэгсэл болгож явдаг элбэгдорж мэтийн хүмүүст хэзээ нэгэн цагт хариуцлага ирнээ.
2014-07-22
dada:
ene setgegdel bichij bga nuhdvvdiin amnaas negch oligtoi vg garahgvi dandaa shvvmjilsen muulsan yumnuud. uursduu hiisen yum yuch bgvi. delhii sunuh gej bga yum shig l yum yarina.
2014-07-22
монгол хүн:
манай ерөнхийлөгчийн илтгэлд биш монгол-солонгосын ард түмний уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж стандарт болсон алга ташилт явагдсан болов уу. ингэж худлаар долигнох, эсхүл өөрийгөө хийсвэрээр өргөмжлөх нь бодит амьдралаас тасарч, тойрон хүрээлэгчдийнхээ бялдуучлалд мансуурсан хүний хувь тавилан байх шүү.
2014-07-22
монгол хүн:
манай ерөнхийлөгчийн илтгэлд биш монгол-солонгосын ард түмний уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж стандарт болсон алга ташилт явагдсан болов уу. ингэж худлаар долигнох, эсхүл өөрийгөө хийсвэрээр өргөмжлөх нь бодит амьдралаас тасарч, тойрон хүрээлэгчдийнхээ бялдуучлалд мансуурсан хүний хувь тавилан байх шүү.
2014-07-22
зочин:
угаасаа л гуйлгачин удмаараа цы-хуа [img]http://rg.revolvermaps.com/w/3/s/a/0/14/0/d9eaf1/d9eaf1/d9eaf1/6szbksffjeh.png[/img]http://mojeflagi.weebly.com/
2014-07-21
bbvteel:
бид 2 хорштэйгоо ч, бусад оронтой ч ирээдуйг харсан холч, мэргэн ухаантай харилцаатай байх хэрэгтэй
2014-07-21
bbvteel:
бид 2 хорштэйгоо ч, бусад оронтой ч ирээдуйг харсан холч, мэргэн ухаантай харилцаатай байх хэрэгтэй
2014-07-21
,,,,:
энэ ямар ичдэггүй хуулдаг гар вэ урд нь худлаа үнэн ганц өгүүлбэр зохиож бичээд бадам ч гэх шиг
2014-07-21
zochin:
badamjavaa chi bichij bga arga baril helberee har daa. 3 ug taviad tseg. ene haanahiin, bichlegiin yamar yos ve? tsumiin busgui / emegtei huniig helev gj tsochiv / uls oron. uls=oron 1 utgatai ug biz dee? hudlaa helberdeh chini hetreed mongol heliig bohirduulj nairuulga zuig doromjilj bga shig sanagdahgui bna uu?
2014-07-21
ард долингор:
ким чен ун муу * үхэж байж манай хоёр орны харилцаа сайжрах жамтай бусуу
2014-07-21