Монголын баг хожлоо

img

Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монголын шигшээ баг эхний хожлоо авлаа. Өнөөдөр болсон тоглолтод Монголын “Хөх чононууд” өрсөлдөгч болох Хойд Марины арлуудын багийг 4-0-ээр хожсон байна. Гоолуудыг манай шигшээ багийн довтлогч Төгөлдөр, хагас хамгаалагч Э.Гал-Эрдэнэ нар хийжээ. Монголын шигшээ баг ирэх лхагва гаригт талбайн эзэн Гуам, энэ сарын 25-нд Макао улсын шигшээ багтай тоглох юм.

а

Нэгдүгээр шатаас  шалгарсан нэг баг энэ оны арваннэгдүгээр сарын 11-18-нд БНАСАУ, Хонгконг, Тайванийн шигшээ багтай тоглож, ялагч нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good:
ene ornii neriig anh udaagaa sonsoj bna iim nertei uls baidag l uym baih daa
2014-07-22
sengee:
manai huuhduud mundag shuu amjilt
2014-07-21