Тахийн сүрэг гурваар нэмэгджээ
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн сүүлийн 3-4 жил дараалан Говь- Алтай аймгийн Бугат суманд орших Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж ирсэн нь үр дүнд хүрч, тоо толгой нь улам бүр өсөн нэмэгдэж байна. Тэгвэл тус хүрээлэнгийнхэн дахин гурван тахь авчирч, Монголын Тахийн шар нуруунд тавьжээ. Энэхүү мэдээг Прага хотод зохион байгуулагдсан Тахийн өдөрлөгийн үеэр амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек дуулгажээ. Өдөрлөгт БНЧУ-д суугаа Монголын ЭСЯ-ны зөвлөх Б.Баасансүрэн оролцож, үгүй болоод байсан тахийг Монголын баруун хэсэгт өөрийн хүчээр хүргэж, эргэж нутагшуулахад нь олон жил их хэмжээний хөрөнгө, мөнгө гарган чин сэтгэлээсээ чармайж буй тус амьтны хүрээлэнгийн төслийнхөнд гүн талархал илэрхийлжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ