Гурван хүн унаж нас барсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

img

 

“Нийслэл өргөө” компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж нас барсан осол өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 19-нд гарчээ. Уг барилга нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны захиалгаар  баригдаж буй ба ерөнхий гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Тэгшрэх” ХХК ажиллаж байжээ.

а

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун “Тус барилга дээр ажиллаж байсан гурван ажилтан 14 дүгээр давхраас гурван хүн унаж нар барсан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээ тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй нь тодорхой болсон байна. Тодруулбал, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүстэй, бэхэлгээтэй байх ёстой ч тухайн ажилчид бэхэлгээгүй байсан. Цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад  энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн” гэж ярилаа.

Түүнчлэн НИТХ-аас баталсан Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтооджээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон аж.

р

Харин нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатар “07 дугаар сарын 19-ний өдөр тус барилгын 14 дүгээр давхрын цахилгаан шатны хэв хашмалын ажил гүйцэтгэж байсан гурван ажилчин  15.30-40 цагийн орчимд шатны хонгил руу унаж барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  “Нийслэл Өргөө” ХХК, “Тэгшрэх” ХХК-ийн  баримт бичигт үзлэг хийхэд тус хоёр компаний хооронд барилгын ажил  гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй. Мөн талийгаач нарыг ажилд гарахад “Нийслэл Өргөө” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон” гэлээ. Уг осолд эргүүийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene unasa 3 hunii 2 ni minii hamaatan ah nar bsan yumaa. ta 2 mini amar amgalangiin orondoo taiwan noirsooroi. ene kompani ni huuhduudiig ni 18 nas hurtel ni tejeeh mongon tetgeleg ogoh bailguidee araichdee
2014-08-06
bi hen be:
ene niislel urguu, tegshreh gesen 2 kompanii uil ajillagaa yavuulah erhiig hasah heregtei. muu novshnuud. ene barilgiin kompaniud hunii amiar togloj hanaagui ym bhdaa. deer ni yamarch hariutslaga tootsohgui ym ene deed shatniihan
2014-08-01
mmmm:
ene setgvvlch yumuu yu yum aldaagvi bichij surchhaad medeellee niitleeseidee chaawaas
2014-07-21
хэний:
андуураагүй бол нийслэл өргөө арвингийх билүү юу билээ
2014-07-21
gunee dorj:
27тус барилга дээр ажиллаж байсан гурван ажилтан 14 дүгээр давхраас гурван хүн унаж нар барсан.
2014-07-21
hhhh:
тус барилга дээр ажиллаж байсан гурван ажилтан 14 дүгээр давхраас гурван хүн унаж нар барсан.
2014-07-21
gvnee:
shunalaas bolj hairan 3 zaluu. burhan min.
2014-07-21
aidastai mongol:
naad barilga chin oron suutsni barilga gsn shuu. uul ni 12 davhar gej zurag n batlagdsan bolovch 2 dabhar nemheer bolson gsn. davhar nemeegui bol odiid duuschihsan baih bsan. hairan zaluus min...
2014-07-21
ganbold:
уг барилгын гадна тависан 2 зурагийх нь нэг нь 9 давхар нөгөө нь 12 давхар тэнгсэн мөртлөө одоо 14 давхар дээр явж байгаа
2014-07-21
zochin:
yu gj mangar hun bga bish 3-n 3n hun zereg oichhow hajuugar ni hujaa nar ajillasan bj l taaraa.ted l tulheed unagaa biz negniige tulhuulehiig haraa biz teged gerch ene ter uldeehgui gd l nuguu hoyriig tulhee biz.hariutslagagui blaa gehed arai ch neg dor ingej uhne gj bhgui e
2014-07-21
asdsaf:
nirgesen hoino ni ....
2014-07-21