Н.Энхболдод бүс нутгийн чуулганыг удирдах хүсэлт тавьжээ

img

Олон улсын Хоршоодын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Баласубраманиан Айэр манай улсад айлчлал хийж байна. Түүний айлчлал   УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын Үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдтой албан ёсны уулзалт хийснээр эхэлжээ.

Уулзалтын эхэнд Н.Энхболд ноён Б.Айэрт шинэ албанд томилогдоод Монголд айлчилж байгаад нь баяр хүргээд өөрийн орны хоршооны хөгжил өнөөгийн байдал, Монгол Улсын төр засгийн зүгээс хоршооллын хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлын талаар танилцуулав. Мөн уулзалтын үеэр НҮБ-аас дэвшүүлсэн “Мянганы хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд хоршоодын гүйцэтгэж буй үүрэг, тогтвортой хөгжлийг хангахад хоршоод, хоршоо дэмжигч байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон аж.

а

Ноён Б.Айэр, Н.Энхболд нар бүс нутгийн хэмжээнд хоршоог хөгжүүлэх нэгдсэн бодлого, үндэсний хоршоодын холбоод Олон улсын хоршоодын байгууллагуудын харилцаанаас гадна хоршоод хоорондын шууд харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцаж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тохиролцов. Манай орны хоршооны хөгжил, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын талаар ноён Б.Айэр сонирхлоо. Н.Энхболд өөрийн санаачлан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа “Хоршооны тухай” хуулийн төслийг танилцуулжээ.

а

Ноён Б.Айер, МХҮНХ-ны Ерөнхийлөгчийг Индонез улсад 9 дүгээр сард болох Ази-Номхон далайн бүс нутгийн 11 дүгээр чуулганд оролцож хуралдааныг удирдах хүсэлт тавьж, урилга гардуулсан байна. Түүний айлчлал энэ сарын 24-нд өндөрлөнө.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ