Жаргал үргэлжид ирнэ

img

Аргын тооллын долоодугаар сарын 22. Ангараг гараг. Билгийн тооллын 26. Дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 05.23 цагт мандан 20.37 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, тулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

ө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ