410 саяар Иргэний танхим байгуулна
Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзжээ. Тус дүүргийн Ардчилсан намын бүлгээс төлөөлөгчдийг урамшууллаасаа татгалзаж, тухайн мөнгийг дүүргийн хөрөнгө оруулалтад зарцуулах санал гаргасан аж. Уг саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, олонхийн дэмжлэгийг авчээ. Ингэснээр төлөөлөгчдийн урамшууллын 410 сая төгрөгийг дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулах боломжтой болжээ. Төлөөлөгчдийн урамшууллын 410 сая төгрөгөөр дүүрэгтээ Иргэний танхим байгуулахаар болсон байна. Тус дүүргийн иргэдийн хурал 41 төлөөлөгчтэй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ