Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүнэ
Өөрийн найз бүсгүй Ц-ийн амь насыг хохироосон байж болзошгүй гэж сэжиглэгдэн хоригдож буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно.
Түүнд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч сард шүүхэд шилжүүлсэн.
g
Г.Алтанхүүгийн найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан.
g
Засаг дарга нарын хэргийг хэлэлцэнэ
g
Мөн өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Т.Билэгт нар болон Г.Маналжав, Ц.Чанцал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. Уг нийслэлийн Прокурорын газарт хянаж, энэ сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.
g
Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, нийслэлийн өмчийг үрэгдүүлж, 360.376.300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж прокурорын газраас мэдээлж байсан билээ.
h
Түүнчлэн Т.Билэгт нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн.
h
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ