Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний нээлт Сэлэнгэ аймагт боллоо.
й
Иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдийг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд 600 гаруй иргэн оролцлоо. Мөн 457 иргэний даралтыг хэмжин, биеийн жингийн индексийг тодорхойлж, шаардлагатай үйлчлүүлэгчдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хурдавчилсан тестээр үзэн зөвлөгөө өглөө. Түүнчлэн иргэн бүрийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг танилцуулах зорилгоор 21 үзүүлэх самбарыг байршуулж дэлгэрэнгүй танилцуулж, иргэн бүрийг хэвшүүлэхийг уриалав.
бый
Уг үйл ажиллагааны үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа мэдээллийг хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулан, сурталчилж, аймгийн ахмадын хорооны дэргэд хийн дасгал хийдэг ахмадууд дасгал хийж идэвхитэй хөдөлгөөн хийхийг уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ