“Eagle news” телевизийн Ерөнхий продюсероор Ц.Ганзориг томилогдлоо

img

“Eagle news” телевизийн тоймч Ц.Ганзориг тус телевизийн Ерөнхий продюсероор томилогдлоо. Тэрбээр сүүлийн таван жил хөрөнгийн зах зээл, санхүү эдийн засгийн чиглэлээр дагнан тойм, нэвтрүүлэг хийж байгаа туршлагатай, чадварлаг сэтгүүлчдийн нэг билээ.

Ц.Ганзориг нь “Eagle news” телевизийн “Тоон тойм" эдийн засгийн брэнд хөтөлбөрийг хариуцан ажилладаг юм.

6

Тус телевиз нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийг халуун цэгээс нь үзэгчдэдээ хүргэхийн зэрэгцээ асуудал дэвшүүлсэн олон төрлийн мэдээ, сурвалжлага, ярилцлагуудыг цаг алдалгүй хүргэсээр ирсэн билээ. 2011 оноос Монгол хөрөнгө оруулалттай болж, техникийн шийдэл, олон улсын стандарт руу тэмүүлж яваа мэдээллийн суваг юм.

Түүнчлэн тус телевиз нь 2014 оноос дэлхийн алдартай CNN агентлагийн албан ёсны түншээр ажиллаж эхлээд байна. 2013 онд эхлүүлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд CNN агентлагийн толгой компани болох “Turner Broadcasting System”-тэй “Монгол масс медиа” группийн үзэглэсэн гэрээний дагуу CNN-ийн шилдэг хөтлөгч, сэтгүүлч, продюсерийн баг манай улсад хүрэлцэн ирж тус телевизийн уран бүтээлчдэд хэд хэдэн удаагийн сургалтыг явуулжээ.

5

Мөн өнгөрсөн тавдугаар сард “Eagle news” телевизийн сэтгүүлч, продюсеруудын баг Хонг Конг дахь CNN телевиз дээр очиж сургалтад хамрагдсан юм.

Мэдээ, мэдээллээрээ дэлхийн брэнд болсон СNN агентлагийн албан ёсны түншээр ажиллаж эхэлсэнEagle news телевиз нь ирэх наймдугаар сараас эхлэн CNN-ийн арав гаруй нэвтүүлгийн 40 гаруй дугаарыг өөрийн эфирээр мэргэжлийн орчуулга, дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.

6

Дашрамд дурдахад, өдгөө Eagle news телевиз нь 110 гаруй уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хоногт 17 цагийн эфирийг үзэгчдэдээ хүргэж байгаа юм. Энэ бүх хариуцлагатай үүргийг одоо Ерөнхий продюсер Ц.Ганзориг хариуцан ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ану хирист гарахаа болиод удаж байна..одоо агуулгууд сайжирна гэж шууд итгэжийн аз хийморь ивээн
2014-07-24
зочин:
америкийн болон исус шашны суртал нэвтрүүлгийн хэрэгсэл
2014-07-22
zochin:
amjilt husie zaluu min
2014-07-22