ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл мэдэгдэл гаргажээ

img

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулллагын /ЕАБХАБ/ гишүүн улсуудын Элчин сайд буюу Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг тус байгууллагын Байнгын зөвлөл долоо хоног тутам хуралдаан хийдэг. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл энэ сарын 18-ны өдөр хуралдаж, Малайзын МН-17 зорчигч тээврийн онгоц Украинд осолдсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

чб

Энэхүү мэдэгдэлд ЕАБХАБ-ын 57 гишүүн улс ОХУ, Украин, ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох нөхцлийг бүрдүүлж, улмаар Украины зүүн хэсэгт үүссэн хямралыг эцэслэхийн төлөө байгааг илэрхийлсэн байна.

ёө

ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай баг болон олон улсын байгууллагын холбогдох бусад төлөөлөгчдийг ослын газарт цаг алдалгүй оруулах, аюулгүй байдлыг нь хангахыг мөн шаардсан байна.

ан

Мөн мэдэгдэлд нээлттэй, ил тод, бие даасан олон улсын мөрдөн байцаах ажлыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-тай хамтран Украин, Малайз, Нидерландын Засгийн газрын болон бусад холбогдох техникийн, шүүх эмнэлгийн болон бүс нутгийн экспертуудын оролцоотойгоор эхлүүлэх уриалгыг дэмжиж буйгаа Байнгын зөвлөл илэрхийлсэн байна.

й

Дээрх мэдэгдлийг гаргасантай холбогдуулан Вена дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлэг, Ажиглагчдын тусгай баг зэрэг нэгжүүдийн Украин дахь нөхцөл байдлыг намжаах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

са

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ