Ж.Батзандан Голландын ХАА-ны сайд асан Х.Блэкэртэй уулзав

img

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр “Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Голланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжиж чадсан. Голландын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг, техник технологийг Монгол улсад улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гарган өрсөлдөж боломж байгааг бид харсан. Тиймээс хөдөө аж ахуйн салбараар хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” гэсэн юм.

a

Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын талаараа харилцан санал солилцсоны дараа Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол  улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nogoochin:
bid nar tarij urguulj hadgalaad zarj bn, harin zarahdaa chenjid hyamd ugch bn. ug ni amidralaaraa denjin tavj iluu hudulj baigaagaaraa nogoochid ashigaa avmaar baidag daanch ... bid nart bolomj olgood uguuch.
2014-07-24
ninj:
ene zov shuu
2014-07-22