
Соёл спорт, аялал жуулчлалын яам, Олон Улсын Эмэгтэй Зураачдын Холбоо, Монголын уран зургийн галерей, “Тэнхлэг - Урлаг” ТББ хамтран зохион байгуулж буй эмэгтэй зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Her Presence in Colours-XI” нэртэй энэхүү үзэсгэлэнд Австрали, Хятад, Египет, Герман, ХонгКонг, Япон, Солонгос, Макоу, Малайз, Орос, Сингапур, Тайван, Тайланд, Их Британи, Вьетнам зэрэг 18 орны 120 зураачид оролцож, бүтээлээ дэлгэжээ.
f
Хоёр жил тутамд болдог үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид өөрийн бүтээлээ танилцуулахаас гадна өөрийн орны хөгжил, ирээдүй ба түүх, өөрсдийн бодол санаа төдийгүй дэлхий нийтийн эерэг хөгжилд зураач эмэгтэйчүүдийн оруулж чадах хувь нэмрийг эргэцүүлсэн маш сонирхолтой семинаруудыг зохион байгуулж, илтгэлүүдийг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн семинар ирэх баасан гаригт болно.
ө

Lily Ve /USA/
Auyeung Wing Mui Grace /Hongkong/
Teo Lay Hua /Simgapore/
Erdenetuya Togtokhbayar /Mongolia/

В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ