Ж.Бэйрдийн айлчлал маргааш эхэлнэ

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлал маргааш эхэлж, энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцах аж. Мөн хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна. Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар хэлэлцээ өндөрлөх аж.

а

Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт  бараалхана.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

canada:
welcame to mongolia
2014-07-23