Хоёр хүн эмнэлгээс гарчээ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт хүн, мал, амьтны гоц халдвар гарсан.
х
Боом өвчний халдвар авсан гэх сэжигтэй дөрвөн хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Тэгвэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин хоёр хүн боомоор өвчилсөн болох нь тогтоогдож, нөгөө хоёр иргэний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан гэж НОБГ-аас мэдээллээ.
Боом өвчин гарсантай холбогдуулан даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 31 хүн, 4 техник, 2 мотоцикльтой шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ