Их халуун болох улирал эхэлнэ
Аргын тооллын: 2014.7.23, Лхагва гариг, билгийн тооллын 27, гөрөөсөн толгой одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 05 цаг 24 минутад мандаж, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
f
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 06.34 цагт эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ