Өнөөдөр болох үйл явдлын тойм
СБД-ийн ЗДТГ-т
10:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулж төрийн албан хаагчид болон иргэд сайн дураараа цусаа өгч донорын эгнээнд нэгдэнэ. Утас: 91399149
а
НМХГ-т
10:00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Нийслэлийн онцгой байдлын газрын авто баазуудад хийсэн хяналт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэнэ. Хурал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байранд болно. Утас:9907-0909
а
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт
10:00 цагт 249 хүнийг “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт гурван цуврал цогц сургалтанд 07-р сарын 16-24-ний өдрүүдэд хамруулж сургагч багшаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
р
Тавантолгой дахь цэргийн баазад
10:00 цагт Их дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжийг олгож байгаа "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах сэтгүүлчдийн баг Соёлын төв өргөөний үүднээс нэгдсэн унаагаар явна. Утас: 99299634, 99160187
х
Гандангийн дэнжид
12:00 цагт "Гудамж" төслөөс Гандангийн дэнжийн гэр хорооллыг өөрчлөх ажлын хүрээнд хийсэн Орхоны 6-р гудамжны бүтээн байгуулалтын ШИНЭ ГУДАМЖ-ийг нээх ёслол болно.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ