Монголын 150 албан хаагч Туркт боловсрол эзэмшжээ
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчидТурк улсад ажиллаж байна. Тэд хоёр улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлох зорилготой юм.
а
Туркийн БХЯ-ны Техник технологи, төлөвлөлтийн газрын орлогч дарга, бригадын генерал Мустафа Авжы манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Харин хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн мэндчилгээг уламжлаад, Турк Улсад бэлтгэх боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, цэргийн эдийн засгийг сайжруулах, цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн манай улсын батлан хамгаалах салбарын 150 гаруй алба хаагч Туркт боловсрол эзэмшсэнээс хоёр нь генерал цолонд хүрч, амжилттай ажиллаж байгааг дуулгасан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ