Канадын сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ

img

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал өнөөдрөөс энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцах юм. Мөн тэрбээр манай улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхаж, уулзалт хийх аж.

6

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг товч танилцуулбал:

6

Төрсөн огноо: 1969 оны 5 дугаар сарын 26

а

Боловсрол: 1992 онд Хатан хааны Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр дүүргэсэн

а

Ажил эрхэлсэн байдал:

Тэрбээр 2006 онд анх Нийтийн Танхимд сонгогдсон бөгөөд 2008, 2011 онуудад дахин сонгогдсон.

6

2008-2010 Тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны сайд

2010-2011 Байгаль орчны сайд

2011 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс Гадаад хэргийн сайд

2008 онд Дэлхийн шилдэг Залуу удирдагч шагнал хүртэж байсан.

ө Хувийн мэдээлэл:

Гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. 1997 оноос хойш цагаан хоолтон болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ