Кейт Уинслет: Би Леонардод дэлгэцэнд ч амьдрал дээр ч хайртай
“Титаник” киногоороо алдаршсан Холливудын нэрт жүжигчин Кейт Уинслет өнгөрсөн амралтын өдөр “АВС” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.
.
-Энэ өдрийн мэнд хүргье. Хоёулаа ярианыхаа эхэнд алдар нэрийн тухай хөөрөлдөе. Миний бодлоор та жүжигчин хүний хамгийн дээд оргилд хүрсэн гэж боддог. Оскар болон алтан бөмбөрцөг гээд л урлагийн дээд шагналуудыг хүртсэнээрээ та Холливуудад бол “А” зэрэглэлийн уран бүтээлч, харин кино сонирхогчдын дунд од жүжигчин?
-Жүжигчин Николь Кидман хэлэхдээ “Од гэдэг чинь газарт бус тэнгэрт байдаг юм” гэж хэлж байсныг санаж байна. Би ч гэсэн од бол гариг гэж боддог. Харин алдар нэр, нэр хүнд гэж бий. Би бол нэрд гараагүй жүжигчиний дэргэд бол алдартай гэдгээ үгүйсгэхгүй. Холливуудад бүтээсэн дүрээрээ бол аль хэдийнэ алдаршсан. Тэгэхдээ би даруухан байхыг хүсдэг.
.
-Би өнөөдрийн ярилцлагандаа уран бүтээлч хүн ямар байх ёстой гэдгийг уншигч түмэнд ойлгуулахыг хүсч байна. Та өөрийгөө хэзээ “За би ч чамлахааргүй жүжигчин юм байна” гэж бодож байсан вэ?
-Дэвид Камерионы “Титаник” кинонд тоглосны дараа “Кейт Уинслет чи ч овоо л жүжигчин юм байна” гэж бодсон. Дараа Розигийн дүрээр анхныхаа Оскарын шагнал авахдаа “мундаг байна, чи жинхэнэ жүжигчин боллоо” гэж бодсон. Тэрнээс өмнө хэд хэдэн уран бүтээл болон театрын бүтээлд тоглосон ч өөрийгөө үргэлж дутуу байна, түүхий байна гэж боддог байсан. Титаникт тоглоод өөрийнхөө жүжиглэлтийг дэлгэцнээс үзэхэд сайхан байсан. Дараа нь Оскар авахад өөрийгөө ямар уран тансаг үгээр урамшуулахаа мэдэхгүй байсан.
.
-Амжилтандаа ханасан гэсэн үг үү?
-Бараг л. Оскар авчихаад би энэ шагналаас илүү шагнал гэж байдаг юм уу гэж боддог юм байна лээ. Нэг хэсэг би өглөө сэрээд Оскарын шагналаа байхгүй байх вий дээ гэж боддог байсан.
.
-Жүжигчин Леонардо Ди Каприо таныг дэлгэцэн дотор үүрд хайрлах болно гэж хэлж байсан. Та ч мөн адил уу?
-Тиймээ. Би Леонардод дэлгэцэнд ч амьдрал дээр ч хайртай. Миний амжилтыг бий болгосон хүн бол Леонардо. Нэр алдар гэх харш руу итгэл төгс гараас минь хөтлөөд оруулсан эрхэм бол Леонардо Ди Каприо. Би чамд ямар их хайртай гээч. Миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай хамтрагч. Би чамгүйгээр энэ амьдралыг бүтээж чадахгүй байсан. Би ч гэсэн чамайг дэлгэцэн дотор үүрд хайрлах болно.
.
-Титаник киноны гайхалтай хосууд 2008 онд бас хамт тоглоно гэдгийг дуулаад ямар олон хүний сэтгэл догдолсоныг үл тааварлашгүй?
-2007 оны сүүлчээр Жоннатхан Хэнн найруулагч кинондоо тоглох санал тавьсан. Найруулагч ганцхан намайг энэ дүрд тоглож чадна хэмээн урамшуулж, итгэл хүлээлгэсэн. Харин би зураг авалт эхлэх хүртэл гол дүрийн эрэгтэй хэн гэдгийг мэдээгүй. Тэгтэл найруулагч намайг хойшоо хар даа. Чиний хамтран тоглогч гэж хэлсэн. Би эргэж хартал Леонардо Ди Каприо зогсч байсан. Би нүдэндээ ч итгэж чадаагүй. Бид хоёр кофе уух зуураа “Леонардо Уинслет хоёрын дэлгэцийн хайрын түүх төгсөхгүй бололтой” гэж зэрэг хэлсэн. Таны хэлдэгээр хүмүүсийн хүсэн хүлээсэн бид хоёрын хоёр дахь бүтээл “Revolutionary Road” буюу “Хувьсгалч зам” дэлгэцнээ гарсан. Өмнөх бүтээлээ бодвол илүү нийгэм, амьдралыг харуулсан. Бид эхний бүтээл дээр нэг нэгнээ анх харж байсан бол энэ бүтээл дээр эхнэр хүүхэдтэй гэр бүлийн дүр бүтээсэн. Үнэхээр гайхалтай.
.
-Та “Revolutionary Road” киногоороо хоёр дахь Оскарын шагналаа хүртсэн шүү дээ?
-Тиймээ. Би яагаад энэ залууд хайртай байдаг нэг шалтгаан. Леонардо үргэлж аз дагуулдаг. Би олон л кинонд тоглосон. Тэгтэл энэ залуутай хоёр кинонд тоглоод л хоёр Оскар хүртсэн.
.
-Харин та азын охин биш бололтой. Леонардо өнөөг хүртэл ямар ч Оскаргүй. Энэ танд хэцүү байдаг уу?
-Тиймээ. Үнэхээр хэцүү байдаг. Бурхан гэж байдаг. Нэг л өдөр энэ залуугийн баялаг мэт авьяас чадлыг урлагийн бурхан үнэлж тэр Оскарыг хэдэнтээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
.
-Та хамгийн сүүлд “Divergent” буюу “Муруй” гэх уран зөгнөлт кинонд тоглосон. Тэгэхдээ гол дүр биш. Сүүлийн үед Холливуудын дэлгэцнээ уран зөгнөлт буюу “Харри Потер”, “Бөгжний эзэн” гэх мэт уран бүтээл шиг кино их төрөх болж. Иймэрхүү бүтээлүүд хойч үед ямар зүйл өгөх вэ?
-Энэ зууныг хувьсалын зуун хэмээн хэлж буй. Би нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. Тэгэхдээ хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях нь зүйтэй. Би залуу үедээ ингэж л хэлмээр байна. Киноны гол дүрд тоглосон Джанин Мэттьюс ямар сайн жүжиглэж, зохиолдоо орж байгаа нь гайхамшиг. Үзэгчид кино үзэх бус жүжигчдийн жүжиглэлтийг анхааралтай сайн ажиглах хэрэгтэй. Ирэх оны эхээр “Divergent” киноны үргэлжлэл “Insurgent” буюу “Үймээн дэгдээгч” кино нээлтээ хийхээр болсон. Сүүлийн хэдэн жил минь сайхан өнгөрч байна. Дуртай жанрынхаа кинонд тоглоод л сайхан байна шүү.
.
-Таны хамгийн сайн найз хэн бэ?
-Жүжигчин Риз Вийтерспүн. Тэр миний инээд, баяр хөөр, уйтгар гуниг бүрт хажууд минь байдаг. Тэр миний бага хүүхдийн минь загалмайлсан эх.
.
-Та яагаад бага хүүдээ Баавгай гэсэн нэр өгсөн юм бэ. Та хоёр жилийн өмнө “Virgin” корпорацийг үндэслэгч Ричард Брэнсоны үеэл дүү Нед Рокнроллтой гэрлэсэн. Та яагаад нөхрийнхөө овгийг авахаас татгалзсан юм?
-За үгүй дээ, хүүгээ Рокнролл гэж овоглохгүй саруул ухаантайгаа байна. /Инээв/ Том хоёр хүүхдээ аавынх нь болон өөрийнхөө хоёулангийнх нь овгоор овоглосон. Хүүхдүүд минь миний сайхан овгоор овоглоод бахархаж яваасай гэж хүсдэг. Одоогоор дүү нар маань хүүхэдгүй байгаа болохоор би овгоо хойч үедээ үлдээхээр шийдсэн юм.
.
-Та ажлынхаа төлөө ямар нэгэн зүйлээ золиослох үе байдаг уу?
-Хүүхдүүдээ л лав биш. Тэднийг жаахан байхад дараалаад кинонд тоглодоггүй байсан. Завсарлагаатайгаар ажилладаг. Гэхдээ ажилгүй сууж бол чадахгүй л дээ. Өөрийгөө гоо сайханд суугаад, дэлгүүр хэсээд явж байгаагаар төсөөлөхгүй байна. Би иймэрхүү зүйлд дургүй. Энэ чинь ямар ч бодит амьдрал биш шүү дээ. Хүүхдүүддээ цаг гаргах хэрэгтэй учраас театрт тоглож байгаагүй. Хэн нэгэн гадны хүн тэднийг бүүвэйлээд унтуулна гэж үү. Надад хэдий тийм боломж байгаа ч гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг хүн ер нь авдаггүй. Хүүхдүүдээ ч тэгж сургамааргүй байна.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ