Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид Хөх хотод аялна
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм. Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 000 гаруй сурагчдын бүтээл иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ