Ц.Элбэгдорж, Ш.Абе нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс, Япон улсын хооронд байгуулах Эдийн засгийн түшнлэлийн хэлэлцээр баталгаажиж байгаа юм. “Хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэхийн тулд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах харилцан тохиролцоонд хүрсэнийг сайшаан тэмдэглэж байна. Ингэснээр Монгол Улс Австралийн дараагаар Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах 15 дахь орон боллоо. Энэхүү хэлэлцээрийг байгуулж, хамтран хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаа хамтарсан мэдэгдэлд тусгалаа. Мөн Монгол Улсын эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хийхэд тусалж, экспортыг дэмжиж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Япон улс бүхий л талаар туслахаа илэрхийллээ. Ингэснээр өнгөрсөн оны зургадугаар сард миний Монгол Улсад айлчлах үеэрээ санал болгосон хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Эрч” санаачилгыг ажил хэрэг болгох сайхан боломж бүрдлээ” хэмээн ноён Шинзо Абе хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсаны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцоллоо.

ө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абетай хийсэн хэлэлцээр чин сэтгэлийн найрсаг байдалд болсоныг хэллээ. “Манай хоёр улсын харилцаа эдийн засгийн харилцаагаар улам баяжин бэхжиж байгаад баяртай байна. Хоёр талын тохирсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Япон улсад миний айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Японы эдийн засгийн форум маш өргөн хүрээнд болсоныг онцлон тэмдэглэе. Форумд хоёр талаас нийтдээ 500 гаруй төлөөлөл оролцлоо. Бид нэг зарчим дээр тохирлоо. Хамтарч судалъя, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя гэдэг дээр хоёр тал санал нэгдлээ” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээллээ.

ө

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ирэх оны эхний улиралд багтаан үзэглэж, улмаар хоёр улсын парламент соёрхон баталвал Монгол-Японы харилцааны шинэ шат эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wwwww:
uran iltgegch unen boltugai
2014-07-23
иргэн:
сайн мэдээ байна гэхдээ хурдлахгүй бол баларлаа шүү
2014-07-23