"MCS" ХХК, Японы MHPS-тай хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй ажлын айлчлалын үр дүн эхнээсээ гарч, Монгол-Японы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Үүний нэг жишээ нь Монголын "MCS" ХХК, Японы MHPS компанитай хамтран ажиллахаар, талууд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Уг хоёр байгууллага Монгол Улсад нүүрс шингэрүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр, баримт бичгийг баталгаажуулсан нь энэ. Ингэхдээ нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн техникийн болон бизнесийн оновчтой шийдлийг гаргахад түлхүү анхаарах юм байна.
ө
Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд экспортлох боломжгүй, дотоодын эрчим хүчний нүүрсийг ашиглан байгаль орчинд ээлтэй дизель түлш болон шингэрүүлсэн хийн түлшийг үйлдвэрлэх аж. Уг дизель түлшээр уул уурхай, дэд бүтэц зэрэг Монголын тэргүүлэх салбаруудыг хангах юм байна. Үүнээс гадна шингэрүүлсэн хийн түлш нь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг орлох аж.
ө
"MCS" ХХК-тай хамтран ажиллах Японы MHPS компани нь нүүрс хийжүүлэх технологийг 30 гаруй жилийн турш боловсруулан сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай байгууллага аж.
ө
Г.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ