54 шүүгдэгчтэй авлигын хэргийг шүүнэ

img

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох 54 хүнийг шүүх хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлж байна.

7

Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа юм гэж өмгөөлөгч нь хэлсэн.

6

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох уг шүүх хуралд 54 шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 100 гаруй хүн оролцох учир шүүх хурлыг ШЕЗ-ийн байранд явуулж буй юм байна.

6

Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 01-нд төлөвлөгдсөн байсан ч шүүгдэгчийн ирц дутуугаас өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ