Г.Эрхэмбаяр аварга сумынхаа ойд зодоглоно

a
Мандалчууд төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтыг өргөнөөр өрнүүлж байгаа гэнэ. Тухайлбал, сумын хэмжээнд нийт 16 км замыг засч сайжруулснаас гадна 4 км замын гэрэлтүүлгийг сольж шинэчилжээ. Мөн иргэдийнхээ чөлөөт цагийг өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гурван хэсэг газарт 11000 гаруй мод бут суулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.
sa
Түүнчлэн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор сумын нэгдсэн эмнэлэгт өргөтгөл хийж, барилгын явц нь 50 хувьтай байгаа гэнэ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхээр Нархан цэцэрлэгийн барилгыг өргөтгөх ажлыг ч мөн эхлүүлсэн байна.
a
Ойн баярын үеэр уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдох бөгөөд нутгийн хүү, хүчит бөх Г.Эрхэмбаяр аварга эл наадамд зодоглох гэнэ. Мөн соёл, спортын одод оролцож, нутгийн олонд уран бүтээлээ толилуулах юм байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ