Даланзадгад сумын МСҮТ–ийн үйл ажиллагаатай танилцав
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Өмнөговь аймагт ажиллах үеэр Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын МСҮТөвөөр орж сургалтын орчинтой нь танилцсан байна.
s
Тус МСҮТ 2013-2014 оны хичээлийн жилд Засгийн газрын болон Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд Аймаг орон нутагт мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг явуулж аймаг орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дагуу элсэлтийг зохион байгуулж чадварлаг, чадамжтай мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байгаа аж.
s
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлын хүрээнд насанд хүрэгчдийн Чадамжид суурилсан сургалтыг таван мэргэжлээр 180 хүнийг хамруулан сургалт зохион байгуулжээ.
z
Ажил олгогч нийгмийн түншлэгчдийн захиалгын дагуу тус төвд Барилгын засал чимэглэлч, Барилгын өрөг угсрагч, Барилгын мужаан, Уул уурхайн нөхөн сэргээлт, Үс засал гоо засалч зэрэг 15 мэргэжлээр элсэлт авч 2.5 жилийн 1-р ангид 364, ажлын байран дахь сургалтанд 27, нийт 391 суралцагч суралцаж байгаа юм байна.Харин 2-р ангид 285, 3р ангид 106, насанд хүрэгчдийн 180, түр сургалтанд 120, жолооны В ангиллын сургалтанд 80 суралцагчийг мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол олгох, чадамжийн сургалтанд хамруулсан аж.
Тус МСҮТ нь 70 гаруй багш, ажиллагсадтай, 1.57 га эдэлбэр газрыг хамарсан хичээлийн төв байр, үйлдвэрлэл сургалт явуулах дадлагын газрууд, 100 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн лаборатори, цайны газар, 5.2 мянган номын фондтой номын сан, соёлын төв, 20га талбай зэрэг сургалтын орчин бүрдүүлэн сургалт үйлдвэрлэлийн ажлаа явуулж байгаа юм байна.
z
Мөн Оюу толгой ХК нь 5 сая долларын хөрөнгө оруулалтаар Авто засварын ашиглалт, Хийн болон цахилгаан гагнуур, Барилгын өргөн мэргэжил, Барилгын мужааны дадлагын газрын өргөтгөлийн барилга баригдаж ашиглалтанд ороход бэлэн болсон гэнэ. Шинээр баригдаж буй Барилгын өргөн мэргэжил, Барилгын мужаан, Авто машины засварчин, Гагнуурын онол, дадлагын газрыг шинэ техник тоног төхөөрөмжөөр ханган суурилуулан сургалтын үйл ажиллагааг явуулахад бэлэн болжээ.
z
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ