Сүлжээний бүтээгдэхүүнээс болгоомжил

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас биологийн идэвхт бүтээгдэхүүн /сүлжээний бүтээгдэхүүн/-ий талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт "биологийн идэвхт бүтээгдэхүүнийг өвчин эмгэгийг эмчлэх эдгэрүүлэх зорилгоор биш харин биед шаардлагатай байгаа зарим эрдэс бодисыг нөхөж өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Олон нийтийн радио, телевизээр мөн иргэдийн дунд амнаас ам дамжин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь өвчнийг эмчлэн илааршуулж эдгэрүүлнэ хэмээн буруу зөрүү зар сурталчилгаа ихээр цацагдаж байна. Иймээс иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, өөрт тань зайлшгүй шаардлагатай эсэхийг мэдсэний дараа хэрэглэж байхыг сэрэмжлүүлье" хэмээн дурджээ.

ө

Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллагад энэ төрлийн бүтээгдэхүүнээс хордсон гэх мэдээлэл ирээгүй байгаа ч зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан, иргэд хохирох тохиолдол гарч болзошгүйг анхааруулсан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюун:
сүлжээний эмээр эмч нар бизнес хийдэг,телевизээр сурталчилгааг эмч нар хийдэг үүн дээр төр анхаараач
2014-07-24
иргэн:
тэгээд юу гэсэн үг вэ аз мэдэх хэрэг гэсэн үгүү
2014-07-23
yuio:
yag unen deerh huntei snal neg bn.zuvshuurliig ni ugchihood seremjil gedgiig l oilgohgui bga yum da
2014-07-23
zochin :
tegeed mergejliin haynaltaas shalgaad iim dugnelttei geed l bichig uzuuldeg murtluu ugsun gazar ni seremjil gedgiig yu gej oilgoh ve
2014-07-23
нараа:
арай дэндэж бна. телевизээр мөн гараас гар дамжин өвчин эмгэг эмчилдэг сүлжээнд эмч нар эмнэлэгийн ажилтнууд төрийн нэр барьж луйвардах болжээ хүний эрүүл мэндээр бизнес хийж мөнгө улаан нүд цагаан болжээ
2014-07-23
зочин:
яг үнэн илбийн юм шиг өвчнийг ор мөргүй эдгээнэ гээд л суртчилгаа их явж бна анхаарах
2014-07-23