Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтарна

img

БНСУ-ын Гангнинг хотын Аялал жуулчлалын хөгжлийн корпорацийн захирал Шин Ин Лию тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт айлчилж, хамтын ажиллагааны хэлэлцээр хийжээ. Айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, Архангай аймгийн үржил шимтэй хөрсөнд ургаж буй  цэцэгс, ургамлыг судлах багийг ажиллуулахад харилцан туслалцах, цаашлаад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад хамтрахаар болжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч, сувилагчдыг Гангнинг хотын Асан эмнэлэгтэй шифийн харилцаатай болгож, боловсон хүчнийг харилцан туршлага судлуулах, богино хугацааны сургалтанд хамруулахаар тохиролцсон байна.

ө

Зочид Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах туслах нийгэмлэг, Багшийн коллежид иж бүрэн 40 компьютер бэлэглэжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харуусал:
бас л бөөн генетик нөөцөө судалгаа нэрийн дор солонгост алдах нээ. манай эмийн ургамлуудыг сүйтгэх л гэж байна
2014-07-23