"Даян-Улаан"-ы дэд бүтцийн асуудлаар ярилцжээ
Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Х.Дармен БНХАУ-ын ШУӨЗО-ны Гадаад арилжаа, худалдааны тэнхимийн дарга Ху Жампин, Алтай аймгийн гадаад худалдааны товчооны орлогч Женис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, уулзжээ. Уулзалтаар хоёр тал Даян-Улаан уулын хилийн боомтын цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлаар санал солилцсон байна.
ө
Монгол, Хятадын Засгийн газрын хамтарсан шийдвэрээр Даян-Улаан уулын хилийн боомтыг зургаадугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл 120 хоног тогтмол ажиллуулахаар тохиролцсон. Одоогийн боомт ажлын өдрүүдээр 08:30-12:30, 14:30-18:30 цагт тогтмол ажиллаж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ