Л.Болд гишүүн тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр тойрогтоо ажиллаж, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын арын 17 км замын ажилтай танилцсан байна. Мөн тус дүүрэгт эхэлж буй Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцуулав. Түүний хамт Хан-Уул дүүргийн Засаг даргын эдийн засгийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Г.Чингүүнжав, I хорооны Засаг дарга Б.Болд болон холбогдох албаны хүмүүс ажиллажээ.
xc
Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцаж, тус эмнэлэгт хийгдсэн хөрөнгө оруулалт болон тулгамдаад буй асуудлуудын талаар эмнэлгийн даргатай ярилцсан байна. Тус эмнэлэгийн хувьд эмнэлэгийн “А” корпус буюу нураагдсан барилгын суурин дээр нэгдсэн эмнэлэгийн барилга барих нэн шаардлагатай байгаа аж. Уг ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ийн энэ сарын 6-ны хурлаар нэгдсэн эмнэлэгийн барилгын зургын төсөл хийх 80 сая төргөгийг баталж өгсөн. Эмнэлэг барих хөрөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд оруулж шийдүүлэх талаар хөөцөлдөх болно хэмээн гишүүн мэдэгдсэн байна.
s
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх наймдугаар сарын 1-нээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ. Уг ажлын хүрээнд УИХ-ын Гишүүн Л.Болдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 16 хороо, Багахангай болон Багануур дүүргийн нийт 23 хороо тус бүрт нэг түр ажилтанг сургаж байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан уг ажлыг дэмжиж түүнтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл иргэдэд цахимаар газар өмчлөх асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгөх түр ажилчдыг зөөврийн компьютераар хангахад хамтран ажилласан байна. Тиймээс цахимаар газар өмчлүүлэх асуудлын хүрээнд иргэд туслалцаа, зөвлөгөөг авах бол тухайн хорооныхоо байранд байрлах дээрх түр ажилчид иргэдэд туслалцаа үзүүлэх аж.
a
Л.Болд гишүүн мөн Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын 17 км замын ажилтай танилцлаа. Ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй уг замын ажлын талаар Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан танилцуулсан байна. Иргэд дунд маш хүлээлт бий болгоод байгаа эдгээр замыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хурлаас шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдсэнийг сайд Л.Болд мөн дуулгав.
sd
Мөн тэрээр Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа. Учир нь эдгээр байруудыг тойрсон олон асуудал сүүлийн жилүүдэд иргэд болон барилгын компаниудын дунд ээдрээтэй, тодорхой дүрэм, журам байхгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 9-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг баталсан юм. Ингэснээр дээрх ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны иргэд барилгын компаниудтай хуулийн хүрээнд журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой болжээ.
s
УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Хан-Уул дүүргийн захын хороололд байгаа аж.
gh
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ