Монгол банкинд 4.1 тонн алт тушаажээ
Энэ оны эхний хагас жилийн өссөн дүнгээр манай улс 9.4 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн зэсийн баяжмал 583.5 мян.тн., молибдений баяжмал 1.7 мян. тн., алт 2.5 тн., жонш 138.4 мян.тн., төмрийн хүдэр 2.6 сая тн., цайр 45.4 мян.тн., газрын тос 3,4 мян.баррелийг экспортолсон байна. Үүнийг өнгөрсөн оны хагас жилийн экспортын дүнтэй харьцуулахад цайрын баяжмалын экспорт 34.5 хувь, газрын тосны экспорт 39.4 хувиар өсчээ.
а
Энэ хугацаанд 4.1 тонн алтыг Монгол банкинд тушаажээ. Үүнийг өнгөрсөн оны хагас жилтэй харьцуулбал 65.5%-иар өссөн үзүүлэлт юм байна. 2013 оны эхний хагас жилд 2.5 тонн алт тушааж байжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ