Гандангийн “шинэ” гудамжийг хүлээн авлаа
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хорооллын Орхоны VI гудамжны тохижилтын ажлыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Гудамж төслийн хүрээнд тохижуулсан уг гудамжинд 713 ам метр талбайд байгалын чулуун авто зам, 289 ам метр талбайд явган зорчигчийн зам тавьж, зориулалтын гэрэлтүүлэг, орчны бусад тохижилтыг шийджээ. Энэ ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК хийж, бүтээн байгуулалтыг “Их зам бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.
а
Дараагийн ээлжинд үлдсэн гудамжуудыг тохижуулж, цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээ тавьж, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх аж.
ө
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ