“Буянт ухаа I”-ийн сугалаа Спортын төв ордонд явагдана
“Буянт ухаа I” хорооллын хоёр дахь шатны сугалаа энэ сарын 25 буюу ирэх баасан гаригт Спортын төв ордонд болно. Хоёр дахь шатны сугалаагаар нийт 323 орон сууцны эрхийг иргэдэд олгох аж. Анхны сугалаанд оролцсон ч орон сууцны эрх авч чадаагүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хоёр дахь шатны сугалаа явагдана.
ө
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа I” хороолол нь 1764 айлын орон сууц. Оршин суугчдыг тодруулах эхний сугалаа МҮОНТВ-ийн II сувгаар явагдаж, нийт 1540 иргэн азтанаар тодорч, орон сууц захиалах эрхтэй болсон юм. Одоогийн байдлаар орон сууц авах эрхтэй болсон иргэдийн 1217 нь “Буянт ухаа I” хорооллын захиалгын журмын дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлж, захиалгын гэрээгээ байгуулаад байна.
ө
Харин гэрээний хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлөөгүй иргэдийн эрхийг цуцалж, дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь удаагийн сугалааг зохион байгуулж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ